2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд салбарын оюутнуудын дунд эрүүл мэнд, ёс суртахуун, соёл, танин мэдэхүйн чиглэлээр явуулсан үйл ажиллагаа
t_bindee@yahoo.com

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд салбарын оюутнуудын дунд эрүүл мэнд, ёс суртахуун, соёл, танин мэдэхүйн чиглэлээр явуулсан үйл ажиллагаа

Газрын тос өрөмдлөгийн салбар хичээлийн жилийн намар, хаврын улирал бүр уламжлал болгон салбарын оюутнуудынхаа дунд эрүүл мэнд, ёс суртахуун, соёл, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд 5 ажил төлөвлөж хэрэгжүүлсэн. Үүнд: салбарын 5 багш давхардсан тоогоор 98 оюутнуудад лекц уншсан. Салбарын багш нараас гадна зохиолч Л.Балдорж, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, Монгол улсын Гавъяат жүжигчин Ш.Дэлгэржаргал нартай уулзалт зохион байгуулсан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлын талаар дор танилцуулав.

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18.00-19.30 цагийн хооронд дэд профессор В.Алимаа багш "Бакалаврын шатанд судалгааны ажил хийх арга барил, боломж" сэдвээр 1 дүгээр байрны 313 тоот хичээлийн танхимд Газрын тос, өрөмдлөгийн инженер мэргэжлийн 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнуудад лекц уншлаа. В.Алимаа багшийн оюутнуудад уншсан лекцийг бүрэн эхээр нь  Teams дэх Bachelor группт байршуулсан. 

             

 1-р зураг. ГТӨС-ийн дэд профессор В.Алимаа оюутнуудад лекц уншиж байна

2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18.00-19.30 цагийн хооронд магистр С.Сийлэгмаа багш "IELTS-д бие даан бэлтгэх арга замууд" сэдвээр 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнуудад лекц уншлаа. С.Сийлэгмаа багшийн оюутнуудад уншсан лекцийг бүрэн эхээр нь Teams дэх Bachelor группт байршуулсан.

2-р зураг. ГТӨС-ийн ахлах багш С.Сийлэгмаа оюутнуудад лекц уншиж байна

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18.00-19.30  цагийн хооронд дэд профессор Д.Ундармаа багш  “Санхүүгийн мэдлэг” сэдвийн хүрээнд Мөнгөний эзэн ба боол номын зохиогч Б.Балдоржтой уулзалт зохион байгууллаа. Уулзалтад 1, 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнууд оролцлоо.

3-р зураг. Мөнгөний эзэн ба боол номын зохиогч Б.Балдоржтой оюутнуудад лекц уншиж байна

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00-19.30 цагт ахлах багш, дэд профессор А.Баасанжаргал багш “Монгол соёл, Монгол хүний ёс суртахууны үнэт зүйлс” сэдвээр Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, Монгол Улсын Гавъяат Жүжигчин Ш.Дэлгэржаргал ("Тунгалаг тамир" киноны Дулмаагийн дүрд тоглосон) -тай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Газрын тос, өрөмдлөгийн инженер мэргэжлийн 1, 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнууд оролцлоо.

4-р зураг. Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, Монгол Улсын Гавъяат Жүжигчин Ш.Дэлгэржаргал

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18.00-19.30  цагийн хооронд  1-313 тоот өрөөнд Оюутны эрүүл мэнд, ёс суртахуун, соёл, танин мэдэхүйд зориулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу салбарын эрхлэгч, дэд профессор М.Оюунтөгс багш "SPE-Олон улсын газрын тосны инженерийн нийгэмлэгийн оюутны сектор, түүнийг Монголд байгуулах боломж" сэдвээр Газрын тос, өрөмдлөгийн инженер мэргэжлийн 3, 4 дүгээр дамжааны оюутнуудад лекц уншлаа. SPE-Олон улсын газрын тосны инженерийн нийгэмлэгийн  вэб хаяг https://www.spe.org  -ийг Bachelor группт байршуулсан.

5-р зураг. ГТӨС-ийн дэд профессор М.Оюунтөгс оюутнуудад лекц уншиж байна

ГУУС, ГТӨС