ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН СОЁРХОЛТ ДӨРВӨН ЭРХЭМ
t_bindee@yahoo.com

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН СОЁРХОЛТ ДӨРВӨН ЭРХЭМ 

Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Төрийн соёрхолт дөрвөн эрхэм, Ардын багш нэг эрхэм төрөн гарлаа. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  зарлиг гаргаж “УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ” хэмээх эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн юм.

“УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ” хэмээх 7 боть бүтээлийг туурвисан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн профессор Монгол улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат, Монгол улсын гавьяат багш С.Цэдэндорж, Монгол улсын гавьяат багш Ж.Цэвэгмэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн захирал Монгол улсын гавьяат багш Л. Пүрэв нарыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн удирдлага, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ГУУС