ГУУС-ийн маркшейдерийн хөтөлбөрийн багш нар Монгол банк, ОНСБТ-ийн хамт олонтой хамтран оюутнууддаа “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-т сургалт зохион байгууллаа.
t_bindee@yahoo.com

ГУУС-ийн маркшейдерийн хөтөлбөрийн багш нар Монгол банк, ОНСБТ-ийн хамт олонтой хамтран оюутнууддаа “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-т сургалт зохион байгууллаа.

ГУУС-ийн маркшейдерийн хөтөлбөрийн багш нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  маркшейдерийн хөтөлбөрийн 160 гаруй оюутнуудад 2022 оны 5 сарын 3, 5, 10, 13-ны өдрүүдэд Монгол банк, Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн хамт олонтой хамтарсан сургалт амжилттай зохион байгууллаа.

Сургалтын зорилго “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд  оюутнуудад санхүүгийн боловсролын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, мөнгийг зөв зарцуулах, хуримтлал бий болгох ач холбогдлыг тэдэнд таниулах зорилгоор хувийн санхүүгээ зохистой удирдах, өрхийн төсөв хөтлөх чадварыг дээшлүүлэх, мөнгөний үнэ цэнэ, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголт авах, Монголбанкны эрдэнэсийн сан хөмрөгийн музейтэй танилцахад чиглэсэн.

Сургалт зохион байгуулж хамтран ажилласан Монгол банкны ОНСБТ-ийн баг хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сургалтанд хамрагдаж хувь хүний санхүүгийн боловсролоо дээшлүүлсэн нийт оюутнууддаа баярлалаа.

Хугацаа

Хөтөлбөр

Сургагч багш

9:30-9:35

Бүртгэл, нээлт

ОНСБТ-ийн захирал Б.Одонтуяа

9:35-10:15

Хувь хүний санхүүгийн төлөвлөлт

ОНСБТ-ийн эдийн засагч Д.Баттуул

10:15-10:55

Хөрөнгө оруулалт

ОНСБТ-ийн захирал Д.Гантогтох

10:55-11:35

Криптовалют

ОНСБТ-ийн мэргэжилтэн Э.Хүслэн

11:35-12:32

Мөнгөний музейд зочлох

Музейн ажилтан

 “Криптовалют” сургалтын явц ОНСБТ-ийн мэргэжилтэн Э.Хүслэн

Маркшейдерийн 2, 3-р курсын оюутнууд

Маркшейдерийн 4-р курсын оюутнууд

Маркшейдерийн 3-р курсын оюутнууд

Маркшейдерийн 1-р курсын оюутнууд

Маркшейдерийн 2-р курсын оюутнууд

Монголбанкны эрдэнэсийн сан хөмрөгийн музей

Монголбанкны эрдэнэсийн сан хөмрөгийн музей

ГУУС- маркшейдерийн хөтөлбөрийн багш нар

2022.05.17