“ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР”-ЫН ТӨГСӨГЧДИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
t_bindee@yahoo.com

ШУТИС-ИЙН ГУУС-Д “ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР” БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН 1995-2022 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТИС-ийн ГУУС-д “Нефтийн инженерийн салбар” үүсч байгуулагдсны 30 жилийн ойг тохиолдуулан 1995-2022 оны төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээнийг 2022 оны 11 сарын 19-20-ны өдрүүдэд ШУТИС-ийн II байрны биеийн тамир, спортын зааланд ГТӨС, 2000 оны төгсөгчидтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлт

Тэмцээний нээлтийн үеэр “Нефтийн инженерийн тэнхим”-ийн анхны эрхлэгч Ж.Цэвээнжав, багш С.Гантөмөр, Ц.Алтанцэцэг, О.Ариун-Оргил, Ч.Отгонжаргал, М.Оюунтөгс, В.Алимаа болон ахмад багш нарт хүндэтгэл үзүүлж бэлэг, дурсгалын зүйл гардуулав.

Газрын тосны салбарын үе үеийн багш, ажилтнууд

Гар бөмбөгийн тэмцээнд сэтгэл, зүтгэл, ур чадвараа уралдуулан эрэгтэй, эмэгтэй 20 баг, нийтдээ 300 тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Байр эзэлсэн багуудад медаль, батламж, мөнгөн шагналыг гардууллаа.

Эрэгтэй баг

1-р байр Б.Наранцэцэг багштай Б.Хүрэлбаатар ахлагчтай “Газрын тосны инженер” 2020 оны төгсөгчид

2-р байр М.Оюунтөгс багштай Т.Мөнхболд ахлагчтай “Газрын тосны хадгалалт тээвэрлэлт, Газрын тосны өрөмдлөг олборлолтын холимог баг” 2000 оны төгсөгчид

3-р байр М.Оюунтөгс багштай М.Баасандорж ахлагчтай “Газрын тосны инженер” 2022 оны төгсөгчид

Эмэгтэй баг

1-р байр Д.Ургамалсувд, С.Сийлэгмаа багштай М.Хонгорзул ахлагчтай “Газрын тосны хадгалалт тээвэрлэлт, Хийн дамжуулалт хангамж холимог баг” 2014 ба 2016 оны төгсөгчид

2-р байр Б.Чулуунцэцэг багштай Б.Бадамгэрэл ахлагчтай “Газрын тосны инженер” 2021 оны төгсөгчид

3-р байр М.Оюунтөгс багштай С.Байгалмаа ахлагчтай “Газрын тосны хадгалалт тээвэрлэлт болон газрын тосны өрөмдлөг олборлолт холимог баг” 2000 оны төгсөгчид

“Газрын тос, өрөмдлөгийн салбарын төгсөгчдийн тэмцээн”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар манай нийт төгсөгчид санал гаргаж, 2023 оны тэмцээнийг 1995-1998 оны төгсөгчид хамтран зохион байгуулахаар боллоо.

Тэмцээний үеэр “Газрын тосны инженерчлэл”, “Хийн инженерчлэл”, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” хөтөлбөрийн төгсөгчдөөс хөтөлбөр хариуцсан дэд профессорууд “Төгсөгчдийн судалгаа” авч ажиллалаа.

2023 оны тэмцээнийг зохион байгуулах 1995-1998 оны төгсөгчид

Түүхийн нэгэн хэсгээс: Нефть импорт, хангамжийн компанийн ерөнхий захирлын 1992 оны 5 дугаар сарын 30-ны I/494  албан бичгийг үндэслэн ТИС-ийн Ректорын 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 352 дугаар тоот тушаалаар ГУУС-д  “Нефтийн инженерийн салбар”-ыг байгуулсан түүхтэй билээ. 1991 онд ТИС-ийн Механикийн факультетад “Нефть ашиглалт” мэргэжлээр элссэн оюутнуудыг шинээр байгуулсан “Нефтийн инженерийн салбар”-т шилжүүлсэн бөгөөд эдгээр оюутнууд нь Эрдэнэт, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь, Чойр, Сэлэнгэ, Багахангайн нефть баазын зардлаар сурч байсан юм. 1992 онд “Газрын тос” товчооны захиалгаар “Газрын тосны өрөмдлөг,олборлолт”-ын мэргэжлээр анхны элсэлтийг авсан. 1995 онд “Нефть баазын ашиглалтын инженер” мэргэжлээр 9, 1996 онд “Нефтийн өрөмдлөг,олборлолтын инженер” мэргэжлээр 5 оюутныг төгсгөж байсан бол энэ 30 жилийн хугацаанд Нефтийн инженерийн тэнхим,  Газрын тосны инженерийн профессорын баг, Газрын тос, өрөмдлөгийн салбар нийтдээ “Газрын тосны инженер”-ийн төрөл бүрийн мэргэжлийн 1370 бакалавр, 148 магистр, 5 докторыг бэлтгэсэн байна.

ГУУС, Газрын тос, өрөмдлөгийн салбар