ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын 2022-2023 оны хичээлийн жилийн багш, ажилчид, оюутны 3 төрөлт спортын тэмцээн боллоо.
t_bindee@yahoo.com

ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын 2022-2023 оны хичээлийн жилийн багш, ажилчид, оюутны 3 төрөлт спортын тэмцээн боллоо.

ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын 2022-2023 оны хичээлийн жилийн багш, ажилчид, оюутны 3 төрөлт спортын тэмцээнийг 2023 оны 4 дүгээр сарын 16 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 3 төрөлт спортын тэмцээнийг ГТИ-3 анги, Газрын тос, өрөмдлөгийн салбар зохион байгуулсан. Тус тэмцээнд ГТИ-1, 2, 3, 4, 5 курсын 78 оюутан, Газрын тос, өрөмдлөгийн салбарын багш, ажилчид 10, нийт 88 хүн оролцсон ба сагсан бөмбөг эрэгтэй 7 баг, эмэгтэй 4 баг, волейбол 6 баг, дарст 8 баг өрсөлдсөн. Тэмцээний нээлтийг ГТӨС-ын эрхлэгч М.Оюунтөгс, ГТИ-3 дамжааны зөвлөх багш В.Алимаа нар нээж үг хэлэв.

                                                                            Зураг 1. Спортын тэмцээний нээлт. ГТӨС-ын эрхлэгч М.Оюунтөгс, ГТИ-3 дамжааны зөвлөх багш В.Алимаа

Эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:
1- р байрыг ГТИ-2 дамжааны баг
2- р байрыг ГТИ-3 дамжааны баг
3- р байрыг ГТИ-1 курсын 1-р баг тус тус байр эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

Зураг 2. Эрэгтэй сагсан бөмбөг 1-р байр ГТИ-2 дамжааны багийн тамирчид

Зураг 3. Эрэгтэй сагсан бөмбөг 2-р байр ГТИ-3 дамжааны багийн тамирчид

                                             Зураг 4. Эрэгтэй сагсан бөмбөг3-р байр              Зураг 5. Эмэгтэй сагсан бөмбөг 3-р байр
                                               ГТБҮИ-1 дамжааны багийн тамирчид                     ГТӨС-ын багш нарын баг тамирчид

Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:

1- р байрыг ГТИ-1 дамжааны баг
2- р байрыг ГТӨС-ын багш нар баг
3- р байрыг ГТИ-4,5 дамжааны баг тус тус байр эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.
Волейболын тэмцээнд:
1- р байр ГТИ-3 дамжааны эрэгтэй, эмэгтэй холимог баг                                                                                   

2- р байр ГТИ-4,5 дамжааны эмэгтэй, эмэгтэй холимог баг
3- р байр ГТИ-2 дамжааны эрэгтэй, эмэгтэй холимог баг тус тус байр эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

Зураг 6. Волейбол 1-р байр ГТИ-3 дамжааны баг тамирчид

Зураг 7. Волейбол 2-р байр ГТИ-4,5 дамжааны баг тамирчид

Зураг 8. Волейбол 3-р байр ГТИ-2 дамжааны баг тамирчид

Дартсын тэмцээнд:
1-р байрыг ГТИ-2 дамжааны баг
2-р байрыг ГТИ-3 дамжааны баг
3-р байрыг ГТБҮИ -1 дамжааны баг тус тус байр эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

Тэмцээний хаалтын үеэр шалгарсан баг, тамирчдад медаль, өргөмжлөлийг гардуулж “Шилжин явах цом”-ыг Б.Наранцэцэг багштай ГТИ-2 курсын баг тамирчид гардан авч 2023-2024 оны ГТӨС-ын багш, ажилчид, оюутны спортын тэмцээнийг зохион  байгуулахаар болов.

Тайланг бичсэн: ГТӨС-ын дэд профессор В.Алимаа

Тайланг хянасан: ГТӨС-ын эрхлэгч, дэд профессор М.Оюунтөгс

2022.04.20