Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар
t_bindee@yahoo.com

Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар

2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусгагдсаны дагуу ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон 3, 4-р саруудад зохион байгуулдаг билээ.

Иймд манай сургуулийн хувьд магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг 2022 оны 4-р сарын 12-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул салбар бүр дотроо ЭШ хурлаа зохион байгуулж түвшин тус бүрээр I, II байранд шалгарсан оюутны нэрс болон өгүүллийн /ШУТИС-ийн ЭШ-ний өгүүллийн шинэчлэсэн загварын дагуу бичих/ хамтаар 2022 оны 4-р сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлнэ үү. Сургуулийн хэмжээнд байр эзэлсэн оюутнуудын илтгэл, өгүүлэл цааш төв сургуулийн Эрдмийн чуулганд оролцоно. Тус ЭШХ-д магистр, доктор оюутнуудыг идэвхтэй хамруулна уу. ГУУС-ийн магистр, доктор оюутны нэгдсэн ЭШХ-ын комисст салбарын эрхлэгч нар болон ЭНБД орж ажиллана.

Жич: ЭШХ-ыг зохион байгуулах хэлбэрийг (цахим/танхим) зарлах бөгөөд, ЭШӨ-ийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр байршуулна. Хурлын өрөөг тухайн үед нь зарлана....

ГУУС, ЭБИС