ЧУЛУУЛАГ БОЛОВСРУУЛАХ ЛАБОРАТОРИ

ЧУЛУУЛАГ БОЛОВСРУУЛАХ ЛАБОРАТОРИ

Чулуулаг боловсруулах лаборатори нь анх 1961 онд байгууллагдаж Зөвлөлт холбоот улсын тоног төхөөрөмжөөр чулуулаг боловсруулах лаборатори нэртэй ажиллаж байсан.

2009 онд Нагояа Их сургуультай хамтран тоног төхөөрөмжөө шинэчлэн ШУТИС-ийн хээрийн судалгааны төв болж орчин үеийн тоног төхөөрөмжөөр сургалт, судалгаа, шинжилгээний зориулалтаар чулуулгийн дээжнээс аншлиф, шлиф хийхээс гадна дээж зүсч өнгөлөх үйл ажиллагаа явуулж байна.

Лабораторийн тоног төхөөрөмж

                  Хөрөө 1, 3  дээр дээж хөрөөдөж шлиф хийхэд бэлдэнэ. Хөрөө 2 нь дээжийг илүү нарийн хөрөөдөнө.

Тавцан нэг дээр микро нунтаг 1000, тавцан хоёр дээр 2000, тавцан гурав дээр 3000 ашиглан дээжийг нарийн өнгөлнө. 

 

Дээж цэвэрлэгч өнгөлсөн дээжээ хийж нунтагаас бүрэн цэвэрлэнэ.

Дээж хатаагч. Өнгөлсөн болон наасан бэлдэцээ хатаана

1, 2, 3 микро нунтаг 1000, 2000, 3000                        4, 5 корундын нунтаг 120, 600

Цэмбэн өнгөлөгч (ЗХУ-д үйлдвэрлэсэн.

Окси-хром ашиглан өнгөлсөн дээжинд толигор гадаргуу үүсгэнэ.

 Микроскоп

 Өнгөлсөн дээжээ микроскопоор харж шлиф бэлэн болсонг шалгана.

 

Холбоотой цэсүүд