ВИРТУАЛ ЛАБОРАТОРИ

ВИРТУАЛ ЛАБОРАТОРИ

Виртуал лабораторид “Ил уурхайн технологийн процессын автоматжуулалт”, “Автоматжуулалтын хэрэгсэл”, “Автоматчилагдсан цахилгаан хөтлүүр” хичээлүүдийн лабораторийг компьютер ашиглан тусгай зориулалтын мэргэжлийн програм ашиглан орох боломжтой. Мөн магистрант, докторантын сургалт, судалгаа шинжилгээний ажилд, цаашлаад ахисан түвшиний сургалтанд виртуал лабораторийг ашиглаж байна.

 
 

Виртуал лабораторид хэрэглэгдэх програм хангамжийн  сонголт

      Виртуал лабораторид ашиглагдах тусгай зориулалтын програм хангамжийн талаар судалгаа хийж нийт 9 төрлийн програм сонгосон ба инженерийн зургийн болон цахилгаан схемийн автоматжуулалтын програм болох AutoCAD, ElectroCAD, Техникийн тооцооллын MathLAB програм, Инженерийн виртуал лабораторийн LabVIEW програм, Борд бэлдэх (хэвлэмэл дамжуулагчтай хавтан [PCB])  Cadence.OrCad.v16.3,  Eagle 5.7.0 програм, Загварчлал болон симуляци хийх (ялангуяа мехатроник MEMS, NEMS) COMSOL Multiphysics v3.5 програм, Автоматжуулсан системийн Wonderware Development Studio програм, Цахилгаан схемийн угсралт, хэмжилт, шинжилгээ хийх Electronics WorkBench програмуудыг сонголоо. Эдгээр програмыг ашиглаж бакалавр, магистр, докторантын түвшний мөн ахисан шатны сургалтанд нэвтрүүлэн ашиглаж байна. 

Мөн оюутны "Оюунлаг ирээдүйн эхлэл" клубийн оюутнууд клубийн үйл ажиллагаа явуулдаг. 

Уг лаборатори 2-221 өрөөнд байрладаг. 

Холбоотой цэсүүд