Шингэний хөтлүүрийн лаборатори

Шингэний хөтлүүрийн лаборатори

       Энэхүү лаборатори нь БНХАУ-ын “Zhejiang Tianhuang Science & Technology Industrial” компанид зохион бүтээгдсэн “THHPYY-E2 Микропроцессор бүхий шингэний хөтлүүрийн туршилтын стенд”, “THHPWJ-E1 Сургалтын гидравлик экскаватор” гэсэн хоёр үндсэн хэсэг, дагалдах компьютер, програм хангамжаас бүрдэнэ. THHPYY-E2 Микропроцессор бүхий шингэний хөтлүүрийн туршилтын стенд ньнасосны станц, үндсэн стенд, цахилгааны ба програмчлагдсан удирдлагын блокууд, зөөврийн шингэний хэрэгсэл (гидроаппарат)зэргээс бүрдэнэ. Ажлын талбайд шингэний удирдах, тохируулах хэрэгслийг байрлуулан тусгай хоолойгоор холбож өгөгдсөн гидравлик схемийг угсардаг. Гидравлик схем бүрд харгалзах шингэний хэрэгслийн цахилгаан удирдлагын схемийг мөн угсарна. Далбаат насосыг ажиллуулан схемд даралттай шингэн өгч зааврын дагуу туршилтыг гүйцэтгэнэ.

THHPYY-E2 Микропроцессор бүхий шингэний хөтлүүрийн туршилтын стенд

Компьютерийн виртуаль лаборатори нь Adobe Flash програмд тулгуурлан бүтээгдсэн бөгөөд үндсэн 33 төрлийн гидравлик схемийн ажиллагаа, шингэний урсгалын чиглэл, хуваарилалт, шингэний удирдах, тохируулах, хамгаалах хэрэгслийн ажиллах зарчмыг илүү ойлгомжтой харуулж, гүн бат мэдлэг олгох зориулалттай.

 

 

Компьютерийн виртуаль лаборатори 

        THHPWJ-E1 Сургалтын гидравлик экскаватор нь сум өргөх, гар, шанага өргөх, түрэх болон эргэх механизмын нийт 4 хос үйлдэлтэй. Оюутанд гидравлик экскаваторыг гар ба алсын удирдлагаар удирдан жолоодох чадвар, дадал олгоно.

THHPWJ-E1 Сургалтын гидравлик экскаватор

THHPYY-E2 стенд нь даралт ба зарцуулга тохируулах, хурд ба чиглэл өөрчлөх, хоёр цилиндрийг цуваа болон зэрэг ажиллуулах гэх мэтийн үндсэн гидравлик схемээс эхлээд реле удирдлагатай, програмчлагдсан удирдлагатай шингэний хөтлүүрийн схем, шингэний хэрэгслийн үзүүлэлт тодорхойлох схем зэрэг нийт  25-43 схем дээр туршилт гүйцэтгэх боломжтой.

Холбоотой цэсүүд