МИНЕРАЛОГИ-ХҮДЭР СУДЛАЛ" лаборатори

МИНЕРАЛОГИ-ХҮДЭР СУДЛАЛ" лаборатори

Минералоги-хүдэр судлалын лаборатори нь сургалтын төлөвлөгөөний дагуу минералогийн ба хүдэр судлалын чиглэлээр хичээл сургалт явуулах болон эрдэс, хүдрийн микроскопын судлагаа, шинжилгээний ажил хийх зориулалттай болно.

    Минералоги- хүдэр  судлалын  лаборатори

Тус  лабораторид  монгол  орны  нутаг дэвсгэрээс цуглуулсан  төрөл  бүрийн  чулуулаг,  хүдэр,  эрдсийн   3000    орчим чулуун  дээж, материалыг цуглуулан,  эрдсийн олон улсын ангиллаар   системчлэн   үзүүлэнгийн  тавиурт   ил  тавих, зориулалтын шүүгээнд хадгалж, минералоги (C.GM205), минералоги-кристаллографийн үндэс (C.GM237) хичээлүүдийг геологи, хайгуулын мэргэжлийн болон уул уурхайн баяжуулагч, минералоги-петрографийн  үндэс (C.GM202) хичээлийг барилгын материалын технологич инженерийн ангиудад  заадаг  хичээлүүдийн биет үзүүлэн  болгон  хэрэглэж  байна. Хичээл сургалтын эдгээр дээж материалыг  цаг тухайд  бусад улс болон манай оронд  шинэ тутам илрүүлэгдсэн  ховор, сонин  тогтоц  бүхий эрдэс, хүдэр, чулуулгуудийн шинэ олдворуудаар  баяжуулж  байдаг.

Эрдэс, хүдэр, чулуулгийн дээжийн  үзүүлэн, хадгалалтын  шүүгээ

Энэ лабораторид хүдрийн  эрдсүүдийн  микроскопийн судлаганы аргууд  болох  хүдэр  судлалын хичээлийг (C.GM303)  “Карлзейс”,  “Мин – 9” маркийн хүдрийн оптикийн  сургалтын  зориулалттай  микроскопуудыг  ашиглан  явуулдаг.

Хүдэр судлал хичээлд  хэрэглэгддэг  сургалтын хүдрийн микроскопууд

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ХҮДРИЙН МИКРОСКОПУУД

а) KarlZeiss_Axiolab маркийн ойсон  гэрлийн    микроскоп

б) Nikon eclipse 5Oi Pol   маркийн  ойсон  гэрлийн  хүдрийн  микроскоп

Хүдэр  судлалын  хичээлд  чулуулаг, хүдрийн дээжийг  алмаазан хөрөөгөөр  хөрөөдөн зүсэж   өнгөлөн  бэлдсэн аншлифийг хэрэглэнэ. Хүдэр бүрдүүлэгч  гол   эрдсүүдийн   ойсон  гэрэлд үзүүлэх  өнгөний, гэрэл  ойлгох  чадвар, дотоод  рефлекс, хатуулаг, хос ойлт, анизотроп, изотроп  шинж  чанарыг суралцагчид өөрсдийн харааны ой санамжид тогтоох зориулалттай эталон болгон 300  гаруй  аншлиф  бэлтгэн, практик  хичээлд  хэрэглэж байна. Түүнчлэн тус  лабораторид  багш, оюутны  эрдэм шинжилгээ, судлагааны  ажлын  зориулалт бүхий  ойсон гэрлийн  “CarlZeiss Axiolab” болон  туйлширсан  ба  ойсон  гэрлийн  “Nikon eclipse 5Oi Pol”  маркийн микроскоп ашиглагдаж байна.

 

Уг лаборатори хичээлийн 1-р байрны 221 өрөөнд байрладаг. 

Холбоотой цэсүүд