“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өөрийн мэдлэг оюунаа дайчлан ажиллаж байгаа багш, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ажилтнуудынхаа тухайн жилд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Дээрхи арга хэмжээний хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, судлаачдын “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах 2IP-2023” арга хэмжээг Эрдэм шинжилгээ, технологийн газраас зохион байгуулж байна.
Багш, судлаач та бүхэн арга хэмжээ зохион байгуулах тухай ШУТИС-ийн Захирлын тушаалаар батлагдсан удирдамжтай танилцаж өөрийн бүтээлээ “2IP 2023” уралдаанд ирүүлэхийг урьж байна.
Арга хэмжээтэй холбоотой мэдээлэл авах бол research@must.edu.mn и-мэйл хаягаар хандана уу.
Зохион байгуулагч: Судалгаа хөгжүүлэлтийн алба
Инновац, технологи дамжуулалтын төв
Aжил олгогчдын уулзалт, өдөрлөг болно
“MUST Start-Up-2025” уралдааны бүртгэл 5 дугаар сарын 4-ний өдөр дуусна
"14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) ОУ-ын эрдэм шинжилгээний симпозиумд оролцохыг урьж байна.
Эрхэм хүндэт профессор, багш, судлаачид та бүхнийг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Япон улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрийн танилцуулга болно