Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар
ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
ЗОРИЛГО: Нийгмийн сонирхолд нийцсэн эрдэм судлалын ажил гүйцэтгэн аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Танхим ба цахим сургалтыг хослуулан тогтвортой манлайлах сургалтын үйл ажиллагааг хариуцлагатайгаар хэрэгжүүлнэ. 
ТАНИЛЦУУЛГА: 
      ШУТИС–д 1978 оноос “Уурхайн цахилгаан механик”, “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, 1992 оноос “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” хөтөлбөрөөр эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын салбарт ажиллах үндэсний мэргэжилтэн бэлдэж эхэлсэн бол 2017 оноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” магистр, 2022 оноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” бакалаврын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэлсэн.  
       Анхны элсэлтээ авч эхэлснээс хойш “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлээр 1173, уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр 442, ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр 687, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжлээр 11 мэргэжилтэн бэлтгэсэн байна.
       Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар нь лекцийн 3, хичээлийн 2 анги танхим, сургалт судалгаа, туршилтын лаборатори 5,  багш ажилчдын 5 өрөөтэй ба хичээлийн анги танхим, лаборатори, багш нарын өрөө, хэрэглэж буй тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллагаатай, боловсролын байгууллагад тавигдаж буй стандартын шаардлага болон МУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хууль, Хөдөлмөрийн хуулийг зохих байдлаар ханган ажилладаг. Материаллаг орчныг чадавхжуулах зорилгоор сүүлийн 3 жилд сургуулийн өөрийн хөрөнгөөр 1, компанийн дэмжлэгээр 1 лаборатори, 1 лекцийн танхимийг шинэчлэн  байгуулж сургалтад ашиглаж байна.
     Тус салбарт үндсэн болон гэрээт 15 багш, 1 ажилтан нийт 18 хүн ажиллаж байна. Тус салбар нь “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр бакалавр, судлаач болон мэргэжлийн магистр, докторын, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” мэргэжлээр бакалавр, судлаач болон мэргэжлийн магистрын сургалтыг тус тус явуулж байна.
МЭРГЭЖЛҮҮД: 
C.MEA -
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
Хөтөлбөрийн зорилго: Уул уурхайн үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг хянах, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй, аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, технологийн процесст үүсэх гэмтэл, саатлыг шийдэх судалгаа хийх, удирдан зохион байгуулах чадвартай олон улсын жишигт хүрсэн мэргэжилтэн бэлтгэх.
Төгсөгч нь дараах, мэдлэг ур чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
  1. Уурхайн цахилгаан хангамжийн системийг ашиглалтын нөхцөлтэй уялдуулан төслөх, ашиглалт, найдвартай ажиллагааны түвшинг хянах, засвар үйлчилгээг хариуцан ажиллах
  2. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн цахилгаан хөтлүүрийн удирдлагыг оновчтойгоор хянах, тохируулах, хяналт тавих
  3. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн засварын ажлыг зохион байгуулах, байгууллагын техникийн бодлого, боловсруулах, уурхайн цахилгаан машин, машин, тоног төхөөрөмж болон тэдгээрийн хийцийн элементүүдийг төслөх, зохион бүтээх
  4. Өндөр хариуцлага, ёс зүйтэй багаар ажиллах чадвартай, үйлдвэрийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах
C.MEB - Ашигт малтмалын баяжуулалтын технологи
Хөтөлбөрийн зорилго: Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрийн технологийг оновчтой сонгох, төслөх удирдах болон бүтээгдэхүүний (баяжмалын) чанарыг хянах,  шинэ дэвшилтэт технологийн асуудлыг бие даан турших,  судлах, тооцоолох, шийдвэрлэх хэрэгжүүлэх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгч нь дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. Үүнд
  1. Баяжуулах технологийн онолын өргөн мэдлэг, эрдсийн технологи
  2. Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрмжийн сонголтын тооцоо, сонголт, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хангах
  3. Хүдэр бэлтгэх технологийн туршилт судалгаа, хүдэр бэлтгэх технологийн тооцоо
  4. Хаягдал хадгалах байгууламжийн тооцоо, үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, гүйцэтгэх
  5. Шинжлэх ухааны онол арга зүйг ашиглах
  6. Баяжуулах технологийн туршилт, судалгаа гүйцэтгэх
C.MEC - Уул уурхайн машин тоног төхөөрөмж
Хөтөлбөрийн зорилго: Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан уул уурхайн олборлох,боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оновчтойгоор сонгох, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, найдвартай ажиллагааны түвшин өндөртэй байх нөхцөлийг бүрдүүлсэн угсралт зорхион байгуулалт, ашиглалтзасвар үйлчилгээний менежментийг бодитойгоор төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, улмаар тэдгээрийн хийц, дикзайныг өөрчлөх шинэ техник технологи зохион бүтээх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгчид дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Үүнд:
  • Гадаад хэл, мэдээллийн технологийг ашиглах чадвар
  • Шинжлэх ухааны арга зүйг практикт ашиглах чадвар
  • Ажил мэргэжлийн даалгавар гүйцэтгэх бүтээлч чадвар
  • Ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мөрдөх чавдар
  • Өөрийгөө хөгжүүлэх чадвар
C.MED - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Хөтөлбөрийн зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгч нь дараах  чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
  1. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг боловсруулах, аюултай ба хортой хүчин зүйлсийн эх үүсвэрийг нь танин мэдэх, ажлын байрны аюултай ба хортой хүчин зүйлсийг хэмжих, үнэлэх хими, физик, биологи, эргономикийн аргуудыг ашиглах, ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, түүний үр ашгийг  үнэлэх;
  2. Хувь хүн, хамт олны эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг тогтоох, урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлс, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хамаарлыг судлах, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн үр дүнг эрүүл мэндийн стандарттай харьцуулан үнэлгээ өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалтай холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хөтөлбөр боловсруулах гэх мэт 
 
:СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
  1. Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын чиглэлээр: Уул уурхайн ил, далд болон боловсруулах үйлдвэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийн автоматжуулалт, оношилгоо, найдварт ажиллагаа
  2. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн чиглэлээр: Уурхайн машины сонголт, ашиглалт, завсар, найдварт ажиллагаа, чанарын үнэлгээ 
  3. Ашигт малтмалын баяжуулалтын технологийн чиглэлээр: Газрын ховор элементийн болон өнгөт ба үнэт металлын баяжуулалтын технологи, Хүдэр бэлтгэх технологийн судалгаа, Металл бус эрдсийн баяжуулалтын технологи, Эрдсийн технологийн судалгаа гэх мэт
  4. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр: Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсронгуй болгох, Хөдөлмөрийн эрүүл ахуйг сайжруулах, боловсронгуй болгох, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн комплекс судалгаа
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА:
  Овог нэр  Д.Гэрэлт-Од

Албан тушаал:
Салбарын эрхлэгч 
Эрдмийн зэрэг цол:
Доктор (PhD), дэд профессор 
Мэргэжил:
Уурхайн цахилгаан механик инженер 
Судалгааны чиглэл:
Уурхайн машин тоног төхөөрөмжийн чанарын үнэлгээ, Дээд боловсролын хууль, эрх зүй,  Дээд боловсролын байгууллагын түүх, хөгжлийн чиг хандлага
Холбоо барих: gereltod@must.edu.mn 
 
  Овог нэр: Б.Орхонтуул 
Албан тушаал:
Профессор 
Эрдмийн зэрэг цол:
Доктор (PhD), дэд профессор 
Мэргэжил: Уурхайн цахилгаан механик инженер, Хүрээлэн буй орчны технологи 
Судалгааны чиглэл:
Уурхайн тээвэр, Уурхайн технологийн процессын энергийн үнэлгээ, Байгаль орчин, экологи
Холбоо барих: melb@must.edu.mn
 
  Овог нэр: Д.Энхбат
Албан тушаал:
Профессор 
Эрдмийн зэрэг цол:
Доктор (PhD), дэд профессор 
Мэргэжил: Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер
Судалгааны чиглэл:
Ашигт малтмалын баяжигдах шинж чанарын судалгаа, Технологийн минералогийн судалгаа 
Холбоо барих: enkhbat@must.edu.mn
 
  Овог нэр: П.Ариунболор 
Албан тушаал:
Дэд профессор 
Эрдмийн зэрэг цол:
Доктор (PhD), дэд профессор 
Мэргэжил: Уурхайн цахилгаан механик инженер 
Судалгааны чиглэл:
Үл задлах аргын судалгаа, Уул уурхайн үйлдвэрлэлийн машин сургах (Machine learning) технологи, хиймэл оюуны сүлжээ  
Холбоо барих: ariunbolor@gmail.com

 

  Овог нэр: Г.Ганбилэг 
Албан тушаал:
Дэд профессор 
Эрдмийн зэрэг цол:
Доктор (PhD)
Мэргэжил: Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер
Судалгааны чиглэл:
Металл бус ашигт малтмалын баяжуулалтын технологи, Ураны хүдрийн боловсруулалт, Баяжуулалтын хаягдлын дахин боловсруулалт 
Холбоо барих: ganbileg_g@must.edu.mn

 

  Овог нэр: Ч.Зэндмэнэ 
Албан тушаал:
Ахлах багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Уурхайн цахилгаан механик инженер
Судалгааны чиглэл:
Засварын менежмент
Холбоо барих: zendmene@must.edu.mn

 

  Овог нэр: Б.Долзодмаа
Албан тушаал: Ахлах багш
Эрдмийн зэрэг цол:
Доктор (PhD)
Мэргэжил: Геологич
Судалгааны чиглэл  Эрдэс чулуу судлал, геохими, геохронологи, плит тектоник, ХАБЭА
Холбоо барих: dolzodmaa@must.edu.mn

 

  Овог нэр: Ч.Болормаа
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Ашигт малтмалын баяжуулалтын технологи 
Судалгааны чиглэл:
Ашигт малтмалын баяжигдах шинж чанарын судалгаа, ХАБЭА
Холбоо барих: chbolor@must.edu.mn

 

  Овог нэр: Т.Биндэръяа 
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Уурхайн цахилгаан механик инженер
Судалгааны чиглэл:
Уул уурхайн цахилгаан хангамжийн системийн найдварт ажиллагаа, цахилгаан эрчим хүчний чанар
Холбоо барих: binderya@must.edu.mn

 

  Овог нэр: Г.Оюунчимэг
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер
Судалгааны чиглэл:
Баяжуулалтын тоног төхөөрөмжийн ашиглалтын судалгаа
Холбоо барих: oyunchimeg@must.edu.mn

 

  Овог нэр: Д.Далайцэцэг
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер
Судалгааны чиглэл:
Металл бус ашигт малтмалын баяжуулалтын технологи
Холбоо барих: dalaitsetseg@must.edu.mn

 

  Овог нэр: Б.Лодоншарав 
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Уул уурхайн машин тоног төхөөрөмж
Судалгааны чиглэл:
Уурхайн машины найдварт ажиллагаа, засварын төлөвлөлт 
Холбоо барих: lodonsharav@must.edu.mn

 

  Овог нэр: С.Эрдэнэцэцэг
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
Судалгааны чиглэл:
Уурхайн хамгаалах газардуулга, Цахилгааны аюулгүй ажиллагаа 
Холбоо барих: erdenetsetseg_s@must.edu.mn

 

  Овог нэр: Г.Энхжаргал 
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Уул уурхайн машин тоног төхөөрөмж
Судалгааны чиглэл:
Уурхайн машины найдварт ажиллагаа, техникийн байдлын хяналт
Холбоо барих: g.enkhjargal@must.edu.mn

 

  Овог нэр: А.Буянжаргал 
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Ашигт малтмалын баяжуулалтын технологи 
Судалгааны чиглэл:
Ашигт малтмалын баяжигдах шинж чанарын судалгаа, Төмрийн хүдрийг баяжуулах технологийн судалгаа 
Холбоо барих: a.buyanjargal@must.edu.mn

 

  Овог нэр: С.Агиймаа 
Албан тушаал:
Сургалтын мастер 
Эрдмийн зэрэг цол:
Магистр 
Мэргэжил: Хөдөлмөрийн эдийн засагч 
Судалгааны чиглэл:
ХАБЭА
Холбоо барих: agiimaa@must.edu.mn
 
Хаяг, Холбоо барих: Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар
Геологи, уул уурхайн сургууль
ШУТИС-ийн хичээлийн II-р байр 2-216 өрөө
Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар, Монгол Улс
Салбарын эрхлэгч: доктор (Ph.D), дэд профессор: Д.Гэрэлт-Од
Цахим хаяг: gereltod@must.edu.mn
Утас: +976-11-324590