Уурхайн технологийн салбар

УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР

Бидний зорилго:

Оюутнуудад олон улсын болон дотоодын уул уурхайн төслүүдийг удирдах, төлөвлөх, зураг төсөл боловсруулах, ашиглалт явуулах, хэмжилт зураглал, ордын геометр зүй тогтол, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрсдэлийн менежмент, төслийн үнэлгээ зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон төрлийн чиг үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч танилцуулга:

1971 онд Уул уурхайн тэнхим байгуулагдаж “Уул уурхайн ашиглалтын технологи” хөтөлбөрөөр уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн цагаас улсын хэмжээнд уул уурхайн инженерчлэлийн шилдэг хөтөлбөр болон хөгжиж ирсэн.

“Уул уурхайн ашиглалтын технологи”, “Уурхайн геотехник”, “Уурхайн маркшейдер”, “Уурхайн менежмент” хөтөлбөр нь бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрөөр уул уурхайн салбарт үндэсний хүний нөөц бүрдүүлэх үйлсэд тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын зэрэг олгох 2+2, 3+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Уурхайн технологийн салбарын бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн оюутнууд нь уул уурхайн технологи, уурхайн геотехник, уурхайн менежмент, уурхайн маркшейдер зэрэг өргөн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлыг хийж байна.

Төгсөгч нь уул уурхайн инженер, олон улсын болон дотоодын уул уурхайн төслүүдэд инженер, менежер, удирдлагын түвшинд ажиллаж байна.

Мэргэжлүүд

Уул уурхайн ашиглалтын технологи

Орчин үеийн уул уурхайн үйлдвэрлэлийн технологийг хөтлөн явуулах мэргэжилтэнг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна. Үүнд:

  • Ашигт малтмалын ордын үндэс,
  • Чулуулаг эрдсийн зүйлийн шинж чанарын үндэс,
  • Ашигт малтмал, түүнээс гарган авах эрдсийн бүтээгдэхүүний хэрэглээ,
  • Уурхай, үйлдвэрлэлд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хэрэглэх, тэсэлгээний процессыг явуулах технологи ба түүний аюулгүйн нөхцөлийг хэрэгжүүлэх онол, арга зүй,
  • Уурхайд өрөмдлөг явуулах технологи түүний аюулгүйн нөхцөлийг хангах онол, арга зүй,
  • Уурхай дахь экскавацийн технологи, түүний аюулгүйн нөхцөлийг хангах онол, арга зүй,
  • Уурхайн тээврийн процессыг явуулах ба түүний аюулгүйн нөхцөлийг хангах онол, арга зүй,
  • Уурхайн чулуулгийн овоолго, ашигт малтмалын агуулахын процесс ба түүний аюулгүйн нөхцөлийг хангах онол, арга зүй,
  • Уурхайн механик болон цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх онол, арга зүй,
  • Уурхайн ус таталт, агааржуулалтын онол, арга зүй,
  • Үйлдвэрлэлийн аюулгүйн ажиллагаа эрүүл ахуйн үндэс,
  • Ашигт малтмалын баяжуулалтын үндэс,
  • Уул уурхайн эдийн засаг, менежментийн үндэс,
  • Шинэ, хэмнэлттэй, хаягдалгүй дэвшилттэй технологийн чиг хандлага, үнэлгээ, шалгуурыг томьёолох арга зүй,
  • Ил, далд уурхайн ашиглалтын технологийн онол, арга зүй,
  • Уулын ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг хангах, хянах систем, оновчлол загварчлалын элементүүд

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна. Үүнд:

  • Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн үндсэн процессуудыг хөтлөн удирдах,
  • Уурхайн туслах процессуудыг зохион байгуулах,
  • Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн процессуудын технологийг боловсруулах,
  • Уулын ажлын урт, дунд ба богино хугацааны төлөвлөлт, төслийн тооцоо хийх,
  • Уурхайн технологи түүний бүрдэл хэсгүүдийн холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох,
  • Уул уурхайн төсөл, уулын ажлын төлөвлөгөө, уурхайн ажлын тайлан боловсруулах.

Уул уурхайн ашиглалтын технологи /хамтарсан/

Уурхайн геотехник

Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хянах, хөтлөн явуулах, манлайлах, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй ба аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, уул уурхайн геотехникийн асуудал шийдэх судалгаа хийх чадвартай нарийн мэргэжлийн инженерийг бакалаврын болон ахисан түвшинд бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Төгсөгч нь дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. Үүнд:

  • Хөрс ба чулуулгийн механикийн суурь тулгуурлан өгөгдлийг сан бүрдүүлэх, боловсруулах
  • Геомеханикийн суурь мэдлэгт тулгуурлан уурхайн даралтыг тооцоолох
  • Хэмжилт, туршилт, тооцоолол хийж дүгнэх
  • Чулуулгийн шинж чанарыг таних
  • Структур геологийн мэдлэгт тулгуурлан, геотехникийн өгөгдлийн сан бүрдүүлэх
  • Уурхайн гидрогеологийн нөхцөлийг тодорхойлж, уурхайн тогтворжилтод нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох
  • Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах
  • Тоон системийн загвар гаргах
  • Геотехникийн төсөл зохиомж, загвар гаргах
  • Уурхайн төлөвлөлт, төсөл зохиомжийг геотехникийн нөхцөлтэй уялдуулан  гаргах
  • Уурхайг аюулгүй ба эрсдэлгүй ашиглах

Уул уурхайн маркшейдер

Олон улсын стандартын түвшинд уул уурхайн маркшейдерийн үйлчилгээний технологийн суурь болон мэргэжүүлэх мэдлэгийг төгсөгчдөд эзэмшүүлсний үндсэн дээр төгсөгч нь уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн бүх салбарт маркшейдер болон удирдах албан тушаалд ажиллах бэлтгэлтэй болно.

Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:

  • Ил далд уурхай, шороон ордын уурхай, гидравлик аргаар ашиглалт явуулах уурхайн маркшейдерийн ажлын онолын үндэс
  • Уулын ажлыг төлөвлөх, малталтын чиглэл өгөх, нөөц тооцоолох аргуудын онолын үндэс
  • Квалиметрийн судалгаа хийж ордын геометр зүй тогтлыг тогтоох, геодинамикийн судалгаа хийх аргазүй
  • Газрын хэвлийн геометрийн онолын үндэс
  • Уул уурхайн салбарын бизнесийн удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага зохион байгуулалт

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна. Үүнд:

  • Бүх төрлийн маркшейдерийн ажлын зураглал үйлдэх, түүнд боловсруулалт хийх
  • Орчин үеийн дэвшилтэт маркшейдерийн багаж дээр ажиллах, уулын ажлын төлөвлөлтөд тооцоолон бодох программыг ашиглах, малталтуудын уулзалтын тооцоо хийх, нөөцийн шилжилт хөдөлгөөн, хаягдал, бохирдолтыг тооцох, малталтын нэвтрэлтэд чиглэл өгөх судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх
  • Уулын ажлын төлөвлөлт хийх түүний биелэлтэд хяналт тавих
  • Уурхайн барилгын маркшейдерийн ажил гүйцэтгэх
  • Уулын чулуулгийн шилжилт хөдөлгөөнд судалгаа хийх
  • Тооцоолон бодох, график зураг үйлдэх, программ хангамжийг ашиглах

Уурхайн менежмент

Уул уурхайн үйлдвэрүүдийн бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлсийг танин мэдэж, үр дүнг тооцоолох, үйлдвэрлэлийн стратеги боловсруулж, бодлого, төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд төлөвлөх чадвартай, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг судалж хэрэгжүүлэх, уул уурхайн компанийн хөгжлийг хангахуйц ашиглалтын болон  боловсруулалтын шинэ системийн төсөл хөтөлбөр боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үр өгөөжийг тодорхойлох чадвартай мэргэжилтэн болно.

Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна.

  • Уулын үйлдвэрлэлийн системийн уялдаа холбоо, тэдгээрийн харилцан хамаарлыг таньж мэдэх
  • Уулын баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг төлөвлөж, технологийн аргуудыг харьцуулах
  • Үйлдвэрлэлийн процессын дараалал тогтоож, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчлох
  • Уурхайн байршлын төлөвлөлт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлох
  • Уурхайн үйлдвэрлэлийн зардал, үр ашгийг тодорхойлж, дүгнэлт гаргах

Төгсөгч нь дараах ур чадварыг эзэмшсэн байна.

  • Уул уурхайн үйлдвэрийн эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, өрсөлдөх чадварыг үнэлэх
  • Уурхайн хөрөнгө оруулалтын хувилбаруудыг боловсруулж, оновчтой хувилбарыг сонгох
  • Үйлдвэрийн газрын төлөвлөлтийг боловсруулж, үйл ажиллагааны зохион байгуулалтыг бүтцийг хийх
  • Уурхайн экологи, хаалтын менежментийг төлөвлөлтийг боловсруулах

Сургалт, судалгааны лабораторийн чадавхийг бэхжүүлэх үүднээс хамтран ажилладаг байгууллагуудын хөрөнгө оруулалтаар жил бүр лабораториудын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн, сайжруулж, стандартын дагуу туршилт судалгааг явуулж байна. Уурхайн технологийн салбар нь дараах чиглэлээр сургалт, судалгааны төв, лабораториуд ажиллаж байна.

  • Уул уурхайн төсөл судалгааны төв
  • Экологи-тогтвортой хөгжлийн төв
  • Тэсэлгээний сургалт, судалгааны төв
  • Чулуулгийн физик бутлалтын сургалт, судалгааны лаборатори
  • Уурхайн геотехникийн сургалт судалгааны лаборатори
  • Уурхайн программ хангамжийн лаборатори
  • Компьютерийн лаборатори

Уул уурхайн инженерийн мэргэжлээр амжилттай суралцаж, ажиллахын тулд математик, физик, компьютерийн хэрэглээ, эдийн засгийн мэдлэгтэй байх шаардлагатай. 

Өндөр бэлтгэгдсэн инженер, эрдэмтэд уул уурхайн салбарт одоо ч, ирээдүйд ч хэрэгтэй байна!

Профессор, багш нар:

Овог, нэр:  Г.Уранбайгаль   Батчулууны Ганзориг
Эрдмийн цол: Доктор (Ph.D)
Албан тушаал: Уурхайн технологийн салбарын эрхлэгч
Судалгааны чиглэл: Уурхайн хажуугийн тогтворжилт, уурхайн ус таталт, уурхайн технологи, геомеханик, геостатистик, хаягдлын сангийн менежмент, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, уурхайн аюулгүй ажиллагаа, далд уурхайн барилга байгууламж, далд уурхайн малталт
Цахим хаяг: uranbaigali@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 23 тоот
 
Овог, нэр: Содномын Цэдэндорж
Эрдмийн цол: Доктор (Ph.D)
Албан тушаал: Зөвлөх профессор
Судалгааны чиглэл: Ил уурхайн ашиглалтын технологи, Уурхайн хажуугийн тогтворжилт, уурхайн ус таталт, уурхайн технологи, геомеханик, геотехнологи, геостатистик, геофизик, хаягдлын сангийн менежмент, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, уурхайн аюулгүй ажиллагаа, далд уурхайн барилга байгууламж, далд уурхайн малталт
Цахим хаяг: shsots@yahoo.com
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 28 тоот
 
Овог, нэр: Лхамсүрэнгийн Пүрэв
Эрдмийн цол: Доктор (Ph.D)
Албан тушаал: Профессор
Судалгааны чиглэл: Ил уурхайн ашиглалтын технологи, Уурхайн хажуугийн тогтворжилт, уурхайн ус таталт, уурхайн технологи, геомеханик, геотехнологи, геостатистик, геофизик, хаягдлын сангийн менежмент, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, уурхайн аюулгүй ажиллагаа, далд уурхайн барилга байгууламж, далд уурхайн малталт
Цахим хаяг: purevl@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 25 тоот
 
Овог, нэр: Бавуугийн Чинзориг
Эрдмийн цол: Доктор (Ph.D)
Албан тушаал: Профессор
Судалгааны чиглэл: Уул уурхайн менежмент, уурхайн эдийн засаг, уул уурхайн төслийн үнэлгээ
Цахим хаяг: chinzorigb@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС Т байр 203 тоот
 
Овог, нэр: Пүрэвжавын Нарантуяа
Эрдмийн цол: Доктор (Ph.D), дэд профессор
Албан тушаал: Дэд профессор
Судалгааны чиглэл: Ашигт матлмалын эрэл хайгуул, тунамал чулуулгийн геохими
Цахим хаяг: pnarantuya@must.edu.mn 
Өрөөний хаяг: ШУТИС Т-203 тоот
 
Овог, нэр: Гүндсамбуугийн Уранбайгаль
Эрдмийн цол: Доктор (Ph.D)
Албан тушаал: Дэд профессор
Судалгааны чиглэл: Уул уурхайн маркшейдер, уул уурхайн төсөл, эрдсийн чанар, хажуугийн тогтворжилт
Цахим хаяг: uranbaigali@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС I-р байр 233А тоот
 
Овог, нэр: Цэдэнбатын Ариунжаргал
Эрдмийн цол: Доктор (Ph.D)
Албан тушаал: Ахлах багш
Судалгааны чиглэл: Уул уурхайн технологи, чулуулгийн физик, чулуулгийн механик
Цахим хаяг: ts.ariunjargal@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС Т байр 203 тоот
 
Овог, нэр: Самбуугийн Энхцацрал
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Ахлах багш
Судалгааны чиглэл: Уул уурхайн менежмент, уурхайн эдийн засаг
Цахим хаяг: tsatsral_s2000@yahoo.com
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 29 тоот
 
Овог, нэр: Жамбаагийн Ижилмаа
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Ахлах багш
Судалгааны чиглэл: Далд уурхайн ашиглалтын технологи, далд уурхайн агааржуулалт, уурхайн геотехник, далд уурхайн нээлт
Цахим хаяг: ijilmaa@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС Т байр 203 тоот
 
Овог, нэр: Сурмаажавын Лхаахүү
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Ахлах багш
Судалгааны чиглэл: Уурхайн төслийн үнэлгээ, уурхайн эдийн засаг
Цахим хаяг: slkhaa@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 29 тоот
 
Овог, нэр: Мягмарсүрэнгийн Дагва
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Ахлах багш
Судалгааны чиглэл: Уул уурхайн технологи, уурхайн хаалтын менежмент, уурхайн төлөвлөлт, уул уурхайн бодлого
Цахим хаяг: dagvam@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 22б тоот
 
Овог, нэр: Сосорбарамын Нандинцэцэг
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Ахлах багш
Судалгааны чиглэл: Эрсдэлийн үнэлгээ, уурхайн эдийн засаг, уурхайн менежмент
Цахим хаяг: nandintsetsegs@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 29 тоот
 
Овог, нэр: Батгэрэлийн Улаанбаатар
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Уурхайн хажуугийн тогтворжилт, уурхайн хажуугийн тогтворжилтын үнэлгээ, Уул уурхайн технологи, геомеханик, геостатистик, геофизик, инженер-геологи, хаягдлын сангийн менежмент, уурхайн хаалтын менежмент, уурхайн аюулгүй ажиллагаа
Цахим хаяг: Ulaanbaatar888@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 28 тоот
 
Овог, нэр: Хөхөөдэйн Мөнхнасан
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Ил уурхайн технологи, уурхайн геомеханик, уурхайн геотехник, чулуулгийн бутлагдал, драглайнаар ухах загварчлал, уул уурхайн зураг төсөл
Цахим хаяг: munkhnasan_kh@yahoo.com  
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 25 тоот
 
Овог, нэр: Гэлэгжаргалын Амартүвшин
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Ил уурхайн технологи, уурхайн механикжуулалт, өрөмдлөг ба тэсэлгээний технологи
Цахим хаяг: amartuvshin.g@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 25 тоот
 
Овог, нэр: Өлзийбатын Ган-Од
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Ил уурхайн технологи, уурхайн төлөвлөлт, геостатистик
Цахим хаяг: ganodu@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 28 тоот
 
Овог, нэр: Бямбасүрэнгийн Тамир
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Далд уурхайн ашиглалтын технологи, Уурхайн геотехник
Цахим хаяг: tamir4us@yahoo.com
Өрөөний хаяг: ШУТИС Т байр 203 тоот
 
Овог, нэр: Дугарсүрэнгийн Ганзориг
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Уурхайн технологи, уурхайн төлөвлөлт, загварчлал, чулуугийн бутлагдал, уурхайн геотехник, уурхайн цахилгаан хангамж
Цахим хаяг: ganzorig.d@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 29 тоот
 
Овог, нэр: Жамбалсангийн Билгүүн
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Далд уурхайн ашиглалтын технологи, ашигт малтмалын хаягдал бохирдолт, маркшейдерийн ажлын автоматжуулалт/ Underground mining technology, loss and dilution minerals, automation of mine surveying
Цахим хаяг: bilguun@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС I-р байр 233А тоот
 
Овог, нэр: Ганбаатарын Хонгорзул
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Уурхайн төсөл, шилжилтийн геомерт, уурхайн маркшейдер
Цахим хаяг: gkhongorzul@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 29 тоот
 
Овог, нэр: Алтсүхийн Нямтулга
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Дадлагажигч багш
Судалгааны чиглэл: Ил уурхайн технологи, тэсэлгээний технологи, уурхайн нээлт
Цахим хаяг: anyamtulga@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 23 тоот
 
Овог, нэр: Дашнямын Батбаяр
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Сургалтын мастер
Судалгааны чиглэл: Ил уурхайн хүрээ хязгаарын оновчлол
Цахим хаяг: dashnyam_batbayar@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 30 тоот
 
Овог, нэр: Төгсбаатарын Оюунтөгс
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Сургалтын мастер
Судалгааны чиглэл: Уул уурхайн технологи
Цахим хаяг: H.MI21E004@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС Т байр 206 тоот
 
Овог, нэр: Даваагийн Хишигсүрэн
Эрдмийн цол: Магистр
Албан тушаал: Салбарын эрхлэгчийн туслах
Судалгааны чиглэл: Геологи, структури геологи, минерологи
Цахим хаяг: khishgeed71@must.edu.mn
Өрөөний хаяг: ШУТИС II-р байр 23 тоот

 

Хаяг:
Уурхайн технологийн салбар
Геологи, уул уурхайн сургууль
ШУТИС-ийн хичээлийн II-р байр
Бага тойруу 34, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар, Монгол Улс
Салбарын эрхлэгч, (Ph.D): Б.Ганзориг
Цахим хаяг: chelikcesur79@must.edu.mn
Утас: +976-11-324590