"National Operator Challenge" тэмцээн зарлагдлаа.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын Уул Уурхайн Операторуудын холбоотой хамтран үндэсний шилдэг хүнд машин механизмын операторуудын аваргуудыг шалгаруулах "National Operator Challenge" тэмцээнийг зарлалаа. Уг тэмцээн нь операторуудын ур чадварыг сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилж таниулах, техник технологийн дэвшлийг танилцуулах үндсэн 3 зорилгын хүрээнд зохион байгуулагдах ажээ. Уул уурхайн төслүүд, туслан гүйцэтгэгч оператор компаниуд, хүнд машин механизмын дилер аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Тэмцээн нь Экскаватор, Бульдозер, Лодер, Дамп трак гэсэн дөрвөн төрлөөр явагдах юм.
ШУТИС-ийн Оюутны ЭШХ-ын удирдамж
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ, ГЕОДЗИ, МАРКШЕЙДЕР” ЭШ-ний хурал удахгүй болно.
GeoMine-2024 ОУ-ын хурлын үндсэн илтгэгчид
Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байна.