ШУТИС-ийн багш, ажилчид зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилт хийлээ
t_bindee@yahoo.com

ШУТИС-ийн багш, ажилчид зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилт хийлээ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио ажиллуулах журам”, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн байрууд дахь “Гамшгаас хамгаалах” төлөвлөгөө, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ШУТИС-ийн захирлын баталсан Гамшгийн аюулын үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах удирдамжийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь 9 бүрэлдэхүүн сургууль хичээлийн найман байрын 1930 багш, ажилтан, оюутан сурагчид дадлага сургуулилт хийлээ. Тус арга хэмжээнд тухайн цагт хичээлд сууж буй нийт оюутнууд болон бүрэлдэхүүн сургуулийн ажилтан албан хаагчдын 60-аас доошгүй хувийг хамруулан оролцлоо. Гамшгийн аюулын эхний дохиогоор багш, ажилтан, оюутан сурагчид “Нуугд-Суу-Хүлээ” гэсэн зарчмыг баримтлан анги, танхим, өрөө тасалгаандаа аюулгүй байдлыг ханган ширээний доор орох, даацын хана дагуу зогсох, толгойгоо хамгаалан хоёр дахь дохиогоор гамшгийн төлөвлөгөөний чиглэлийн дагуу гадагш гарч аюулгүй цэгт цугларлаа. Аюулгүй цэгт цугларсан багш, ажилтан оюутын сурагчдын удирдамжийн хавсралтын дагуу бүртгэж ажиллав.

 Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн хор хөнөөл, аюул заналыг нийт иргэдэд таниулах зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт ШУТИС-д амжилттай боллоо. Дадлага сургуулилтыг ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн удирдлага, байрны менежер эрхчлэгч нар Онцгой байдлын байгууллагын алба хаагч нартай хамтран зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газар Боловсролын байгууллагын нийт багш ажилтан, оюутан сурагчдад газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах аргыг таниулах зорилго тавин ажиллажээ.