Оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулав.
ganbii

ГУУС-ийн Захирлын зөвлөлийн 2016 оны 3-р сарын 23-ны өдрийн хурал дээр захирал, дэд проф. Б.Чинзориг, доктор Хун Ён-Гүг нар Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р ангийн оюутан Г.Жамсранбилэг, Архитектурын 2-р ангийн оюутан Б.Тэмүүлэн нарт сургалтын тэтгэлэг, батламжийг гардуулан өглөө. Тус сургалтын тэтгэлгийг Уурхайн судалгаа, хөгжлийн төвийн зөвлөх, доктор Хун Ён-Гүг санаачлан амжилттай суралцаж буй оюутнуудын холбогдох судалгааг урьдчилан хийж, сонгон шалгаруулсан.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад амжилтаа бататган суралцахыг хүсье.

Уурхайн судалгаа, хөгжлийн төв