ДОКТОР Б.ИШМЭНДИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
ganbii

ДОКТОР Б.ИШМЭНДИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ   ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монголын уул уурхайн анхны шинжлэх ухааны доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны ЭШ-ний бага хурал  2016 оны 3-р сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ хурлыг үе үеийн төгсөгчид ивээн тэтгэж оролцдог ба энэ жилийн хурлыг 1992 оны Уурхайн ашиглалтын технологийн болон Уулын цахилгаан-механикийн ангийн төгсөгчид ивээн тэтгэж зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн төгсөгчидийг ГУУС-ийн захирал доктор (PhD) Б.Чинзориг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн ба төгсөгчид маань ахмад багш нартайгаа уулзаж, төрөлх сургуультайгаа танилцан, технологийн төв номын сан, геологийн музейг үзэж танилцлаа. 

Энэ хуралд оролцох сонирхолтой ГУУС-ийн 5 мэргэжлийн нийт 25 илтгэл ирүүлснийг шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж 17 илтгэлийг хэлэлцүүлэхээр тодруулав:

  1. Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээс -5,
  2. Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээс - 2,
  3. Уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээс -3,
  4. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж мэргэжлээс -5,
  5. Уурхайн менежмент мэргэжлээс -2 илтгэл 

Хурлын үйл ажиллагаа 2016 оны 3 сарын 25-ний өдөр 13:30 цагт Т-207 тоотод эхэлсэн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс ажиллав.

  1. Д.Баасандалай
  2. П.Батболор (1992 оны төгсөгч УУАТ)
  3. Ч.Батжаргал (1992 оны төгсөгч УЦМ)
  4. Д.Болор (1992 оны төгсөгч УУАТ)
  5. Ж.Хаянхярваа (1992 оны төгсөгч УЦМ)
  6. Ж.Ганзориг (1993 оны төгсөгч УУАТ)

Шүүгчдийн бүрэлдэхүүн дүнгээ нэгтгэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулж нэгдүгээр байр-1, хоёрдугаар байр-2, гуравдугаар байр-3, тусгай байр-4 шалгаруулсанаас гадна энэ жилээс эхлэн “Шилдэг удирдагч багш”-ийг шалгаруулж шагналаа.

Байр эзэлсэн оюутнуудын нэр, сэдэв, удирдагч

Илтгэгч, анги

Байр

Сэдэв

Удирдагч

 

  1.  

Д.Мөнхбаяр,А.Мөнхтөр, М.Отгонбаяр, Б.Мөнх-Эрдэнэ (УТММ-4)

I

байр

Тэсэлгээний цооногийн өрмийн нунтгаас дээж авах төхөөрөмжийн зохион бүтээлт

Б.Лодоншарав магистр,  Г.Энхжаргал  магистр

2.

М.Мөнхзул (АМБТ)

II

байр

Сu-Mo хүдрийн флотацид нунтаглалт болон орчны pH-н үзүүлэх нөлөөллийн судалгаа

Ч.Эрдэнэням  магистр

3.

Б.Тэлмэн,Б.Мөнх-Эрдэнэ 

(УУАТ)

II

байр

Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах  техникийн сонголт

Л.Жаргалсайхан магистр

4.

Б.Гомбожав, Г.Ган-Эрдэнэ 

(УУАТ)

III

байр

Уул уурхайн төслийн нийгэмэдийн засгийн үнэлгээтүүний ач холбогдол

Б.Батболд

доктор

5.

Г.Жамсранбилэг (УУАТ)

III

байр

Төмөртийн овооны цайрын ил уурхайн хүдрийн бутлагдал ба бутлах процессын уялдааг хангах нь

Л.Жаргалсайхан магистр

6.

С.Гүрсоронзон  (УЦТТА)

III

байр

Агаарын шугам дахь хүчдэлийн алдагдлыг бууруулах арга зам

Г.Сандагдорж доктор,  П.Ариунболор  доктор

7.

М.Баясгалан  (УЦТТА)

Т.Баян-бүрд (УМТТ)

Тусгай байр

Цахилгаан хангамжийн тооцооны автоматжуулалт

П.Ариунболор доктор

Т.Биндэръяа магистр

8.

Ч.Энхтулга,

Ж.Золбаяр  (УМТТ)

Тусгай байр

Уурхайн автозамын тоосыг багасгах төхөөрөмжийн судалгаа

Д.Гэрэлт-Од    доктор

9.

Д.Мөнхбаяр, У.Өсөхбаяр,

А.Боргил  (УМТТ)

Тусгай байр

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн  найдвартай ажиллагааны түвшинг системийн хандалтаар судлах нь

К.Хавалболот  доктор

10.

О.Чулуунцэцэг, Г.Хишигбаатар, Ц.Энхмэнд  (УУУ)

Тусгай байр

Баянгол уурхайн төслийн нөхөн сэргээлтийн мониторингийн судалгаа

С.Нандинцэцэг  магистр

 

Шилдэг удирдагч багшаар ГУУС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн мэргэжлийн багш магистр Б.Лодоншарав, магистр Г.Энхжаргал нар "Тэсэлгээний цооногийн өрмийн нунтгаас дээж авах төхөөрөмжийн зохион бүтээлт" сэдэвт илтгэлийг удирдан шалгарсан байна. 

Уг хурлыг ГУУС-н Уул уурхайн салбарын доктор (PhD) П.Ариунболор, доктор (PhD), дэд профессор Б.Батболд, доктор (PhD) Я.Доржсүрэн, багш Т.Биндэръяа, багш С.Эрдэнэцэцэг, С.Дүүриймаа, магистрант Ц.Мөнхжаргал нар идэвхтэй оролцон хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.  

 
Хурлын үеэр төгсөгчид .....
Ахмад багш Б.Лайхансүрэнтэй уулзаж оюутан цагаа дурсав. 

Төрөлх сургуулийнхаа анги танхимаар орж танилцав. 

Хурлын үйл ажиллагааг нээж ГУУС-ийн багш доктор (PhD), профессор С.Цэдэндорж нээж үг хэлэв.

1992 оны төгсөгчид багш нартаа дурсгалын зүйл гардуулж байрлаж талархсанаа илэрхийлэв. 

Доктор Б.Ишмэндийн гэргий ... хүрэлцэн ирж хурлын үйл ажиллагаанд оролцов. 

Уул уурхайн салбарын бакалаврын оюутнууд оролцдог ЭШ-ний бага хурал 2016 оны 3-р сарын 25-нд ШУТИС-ийн Т байрны T-207 тоот өрөөнд амжилттай боллоо.

1992 оны ГУУС-ийн Уулын ашиглалтын технологи ба Уурхайн цахилгаан механикийн ангийн төгсөгчид

Уул уурхайн салбар

2016-03-26 Улаанбаатар хот