ГРУНТ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

ГРУНТ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

1973 оноос Грунт судлалын лабораторийг байгуулж, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудын оюутнуудад  8-20 нэр төрлийн лабораторийн хичээлүүдийг ордог. Тус лаборатори нь хатаах шүүгээ, техникийн болон электорон жингүүд, ус нэрэгч аппрат, иж бүрэн шигшүүр, шаазан уур нүдүүр, ул хөрсний аэрометр, термометрүүд, металл болон шилэн бортогнууд, пикнометр, колбо болон цилиндрүүд, тэнцүүлэгч конус, ПНГ, бутралтын, шүүрэлтийн КФ -00 багажуудтай.

Лабораторит дараах туршилтуудыг хийдэг. Үүнд: Ул хөрсний физик ба механик  шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлдог.

  1. Ул хөрсний байгалийн чийг тодорхойлох
  2.  Цэвдэг ул хөрсний нийлбэр чийгийг тодорхойлох
  3. Ул хөрсний эзлэхүүн жинг лааны тосны аргаар  тодорхойлох
  4. Ул хөрсний эзлэхүүн жинг огтлогч цагиргийн аргаар тодорхойлох
  5. Цэвдэг ул хөрсний эзлэхүүн жинг усанд жигнэх аргаар тодорхойлох
  6. Ул хөрсний хувийн жинг пикнометрийн аргаар тодорхойлох
  7. Ул хөрсний урсалтын хязгаарыг Тэнцүүлэгч конусын аргаар тодорхойлох
  8. Ул хөрсний имрэгдлын хязгаарыг тодорхойлох
  9. Ул хөрсний ширхэгийн бүрэлдэхүүнийг шигшүүрийн аргаар тодорхойлох
  10. Ул хөрсний ширхэгийн бүрэлдэхүүнээр ул хөрсийг нэрлэх
  11. Ул хөрсний нягтыг Аэрометрийн аргаар тодорхойлох
  12. Ул хөрсний амь чийгийг жингийн аргаар тодорхойлох
  13. Ул хөрсний чөлөөт хөөлтийг ПНГ багажаар тодорхойлох
  14. Ул хөрсний усанд бутрах чанарыг ПРГ–2 багажаар тодорхойлох
  15. Элсэн ул хөрсний эзлэхүүн жинг нягт, сийрэг байдлаар тодорхойлох
  16. Элсэн ул хөрсний бутралтын зэргийг тодорхойлох
  17. Элсэн ул хөрсний шүүрэлтийн итгэлцүүрийг тодорхойлох
  18.  Хадан ул хөрсний өгөршлийн зэрэг тодорхойлох
  19.  Шаварлаг ул хөрсний шахалтыг одометрээр тодорхойлох
  20. Шаварлаг ул хөрсний шилжээсийн эсэргүүлийг тодорхойлох

Өрөөний № 1-307

Холбоотой цэсүүд