КОМПЬЮТЕРИЙН СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИ

КОМПЬЮТЕРИЙН СУРГАЛТЫН  ЛАБОРАТОРИ

Геологи, газрын тосны сургуулийн Геофизик, геомэдээллийн профессорын багийн  сургалтын  лабораторийн 427, 318 ангиуд нь интернэтэд холбогдсон иж бүрэн компьютеруудтайгаас гадна орчин үеийн програм хангамжаар бүрэн хангагдасан. Үүнд: Encom PA (Profile Analyst), Encom ModelVision, Encom Discover, Gemcom Surpac, MapInfo, Geosoft, MatLab, ArcGIS, Statistica, MODFLOW, AquaChem, Micromine гэх мэт.

Encom Discover нь өгөгдлийг хөрвүүлэх, зурах, дүн шинжилгээ хийх болон геологи-геофизикийн боловсруулалт тайлал хийх зориулалттай газарзүйн мэдээллийн системийн програм юм.

Давуу тал:

· Геологийн зүсэлт хийх

· Төрөл бүрийн масштабтай геологийн зураг зохиох

         · Цооногийн өгөгдлийг боловсруулж план зураг зохиох

Encom PA (Profile Analyst)

Давуу тал:

· Асар том хэмжээний өгөгдлөөр загвар үүсгэх

· Өгөгдлийг 2D,3D хэлбэрт хөрвүүлэх

· Хэмжилтйн шугам, торлол, загвар болон  цооногуудыг хооронд нь харьцуулах гэх мэт  онцлогтой.

 

Encom ModelVision нь соронзон болон хүндийн хүчний оронг 2D, 3D хэлбэрээр загварчлах хамгийн сүүлийн үеийн програм хангамж юм. Энэ програм нь геологи, газрын тос, экологи, геофизикийн салбаруудад өргөн хэрэглэгддэг.
Давуу тал: · Потенциаль орныг загварчлах

· Цооног болон агаарын хайгуулын өгөгдлийг дүрслэх

· Өгөгдлийг 1D,2D,3D хэлбэрт хөрвүүлэх гэх мэт олон үйлдлүүдийг ашиглаж болно. 

 

Мөн түүнчлэн оюутнуудын компьютерийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд Microsoft Office, AdobePhotoshop, Adobe Reader зэрэг хэрэглээний програм хангамж дээр ажиллуулж, интернэтийн  орчинд аялуулдаг.

Оюутнуудад Компьютерийн хэрэглээI, Компьютерийн хэрэглээ II хичээлүүд орохын зэрэгцээ мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийн болосвруулалт, тайлалын  хичээлүүдийг ордог.

1-318 өрөө нь 30 ширхэг компьютер 1 серверийн толгой компьютер, 1 projector-тай.

1-427 өрөө нь 20 ширхэг компьютер, 1 серверийн толгой компьютер, 1 projector-тай.

Оюутан тус бүр өөрийн гэсэн интернетэд холбогдсон компьютертай . Лабораторийн компьютерууд нь бүгд толгой компьютертай холбогдсон нь хичээлийн чанар, аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Мөн оюутан, багш, ажилчдын тав тух (агааржуулалт, гэрэлтүүлэг, цэвэр орчин)-ыг бүрэн хангаж чадсан.

Өрөөний № 427, 318

Холбоотой цэсүүд