Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, оношлогооны лаборатори

Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, оношлогооны лаборатори нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цахилгааны мэргэжлийн хичээлүүдийн лабораторийн хичээл орох зориулалттай. Мөн ахисан түвшиний хэмжилт, судалгааны ажил явуулах боломжтой. 

 

Уг лаборатори 2013 онд ашиглалтанд орсон ба 25 хүний суудалтай. Лабораторийг цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, хэмжлэгийн иж бүрэн багажаар тоноглосон. 

  1. Гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, багтаамжийн эсэргүүцэл, давтамж, температур, диод, транзистор гэх мэт цахилгаан хэмжилтүүдийг хийх мультиметр
  2. Туршилт болон засварын ажил хийхэд зориулагдсан тогтмол гүйдлийн үүсгүүртэй.
  3. Суурин гагнуурын алхаар хоёр төрлийн гагнуур хийх бөгөөд хэвлэмэл эх хавтан дээрх электроникийн эд ангийг гагнахад хэрэглэгдэнэ. (4500С)
  4. Электроник эд ангиудын засвар, оношлогоо, туршилт болон хөгжүүлэлтэнд Дохионы үүсгүүрийг ашиглагдана.
  5. Электроникийн туршилт, оношлогоонд дохиог шинжлэх үүрэгтэй Осциллаграфийг суурилуулсан.
  6. Отверка, бах, түлхүүр, алх, хөрөө гэх мэт засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай гарын доорхи багажууд бүхий ком багажтай. 

2-220 өрөөнд байрладаг. 

Холбоотой цэсүүд