Уурхайн технологи програмчилсан төсөл зохиомжийн лаборатори

Уурхайн технологи програмчилсан төсөл зохиомжийн лаборатори


Уул уурхайн мэргэшүүлэх хичээлүүдийн сургалтанд ашиглах боломжийг хангах, уул уурхайн төсөл, тооцоо, зураглалыг тусгай програмуудаар хийж гүйцэтгэх аргыг оюутнуудад эзэмшүүлэх, дадлагажуулах зорилготой.

Мэргэжлийн суурь хичээл үзэж, судалсан оюутнууд УУИС-тай хамтран ажилладаг Gemcom, Micromine Mongolia, Deswik компаниудын явуулдаг Gemcom Surpac, MicrominePitram, Deswik зэрэг уул уурхайн мэргэжлийн програмуудад түшиглэн сургалт явагддаг. Уурхайн технологийн профессорийн баг ба түүнийг түшиглэн байгуулсан Уул уурхайн төсөл судалгааны төвийн үйл ажиллагаагаар эдгээр програмыг сургалтанд ашиглах албан ёсны эрхийг эзэмшдэг байна.

Лаборатори нь нийт 28 иж бүрэн суурин комьютерээр тоноглогдсон байна. Хичээл, сургалт явагдах орчиныг бүрэн хангасан байна.

Тус лаборатори хичээлийн 2-р байрын 30 танхимд байрладаг. 

 

Холбоотой цэсүүд