"Монголын инновацын 7 хоног-2024" арга хэмжээний талаарх мэдээлэл хүргэж байна.
t_bindee@yahoo.com

"Монголын инновацын 7 хоног-2024" арга хэмжээний талаарх мэдээлэл хүргэж байна.

 

      "Монголын инновацын 7 хоног"-ийн тухай: ШУТИС-иас анхлан санаачилж зохион байгуулж эхэлсэн "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ нь талуудын хамтын ажиллагааны хүрээнд өргөжин тэлсээр  10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 7 хоногийн турш  эрдэм мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг нэмэгдүүлэх, үндэсний инновацын чадавхийг бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаануудыг нэгтгэн зохион байгуулдагаараа онцлогтой. 
        Энэ удаагийн "Монголын инновацын 7 хоног-2024" арга хэмжээний хуваарийг хүргүүлж байна.
4 сарын 22, Даваа гариг 
  • "ICIED" буюу "International Conference on Innovation and Entrepreneurship Development" олон улсын хурал , ШУТИС-ийн 8 дугаар байрны 12 давхарт болно.  Хурлын вэб хуудас
  • Guyuk Metaverse орчинд "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" виртуал үзэсгэлэн, танилцуулга эхлэнэ.  ГҮЮГ Метаверс (guyuk.mn)
  • "Соёлын бүтээлч үйлдвэрлэл -2024", СУИС 
4 сарын 23, Мягмар гариг 
4 сарын 24, Лхагва гариг 
  • "Erdem hackathon" арга хэмжээ эхлэнэ. Тус уралдаан нь оюуны өмч эзэмшдэг судлаачдад инновацын төслийн гарааны санхүүжилт олгох старт-ап уралдаан юм. Бүртгэл 4 сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд 2-р шатанд шалгарсан багууд Эрдэнэт хотод  сүүлийн шатандаа өрсөлдөх юм.  ЭРДЭМ ХАКАТОН-д яаж оролцох вэ?  Багш, судлаачид оролцоход нээлттэй уралдаан юм. 
4 сарын 25, Пүрэв гариг 
  • Guyuk Metaverse орчинд "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" виртуал үзэсгэлэн, танилцуулга үргэлжлэнэ. ГҮЮГ Метаверс (guyuk.mn)
  • "Erdem hackaton" болон "MUST Start-Up"  арга хэмжээнүүдийн ментор арга хэмжээ үргэлжилнэ. 
4 сарын 26, Баасан гариг 
  • "Инновацын түншлэл" үндэсний форум Эрдэнэт хотод зохион байгуулагдана. ШУТИС-иас зохион байгуулж буй тус арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүн, нэгжийн төлөөллийг бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний албаар дамжуулан бүртгэж байна. 
  • "Инновацын бүтээлийн үзэсгэлэн" Эрдэнэт хотод болох форумын үеэр багш, судлаачдын судалгааны үр дүнг танилцуулах үзэсглэн болно. 
  • "Start-Up Grind" арга хэмжээ: Гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцдаг чөлөөт арга хэмжээ болох Grind нь Эрдэнэт хотод зохион байгуулагдана. 
  • "AGRI SHOWCASE" Хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох арга хэмжээ Эрдэнэт хотод зохион байгуулагдана. 
4 сарын 27, Бямба гариг 
  • "Startup Challenge Mongolia" 300 сая төгрөгийн шагналын сантай олон улсад Монгол улсаа төлөөлөн оролцох старт-Апыг шалгаруулах арга хэмжээ: Бүртгэл 4 сарын 21-нийг хүртэл явагдана.  www.startupchallenge.mn 
 
 
ШУТИС, Эрдэм шинжилгээ, инновацын баг